2015-03-10
Зөвлөмж-П.Дэмбэрэлцэгмэд

Бэртэл гэмтлийн  үед анхны тусламж үзүүлэх тусламж зөвлөмж

2015.03.09

Булгарсан  хуруу

Шалтгаан: Жишээлбэл гар бөмбөг тоглож байх үед хуруугаа бөмбөгөнд хүчтэй цохих үед тохиолдоно.

Шинж тэмдэг: Хурууны өвдөлт, хавдар,  хурууг  хөдөлгөж  чадахгүй.

 

Анхны тусламж, эмчилгээ:

A.   Өвдөлт, хавдарыг  багасгахын  тулд хүйтэн жин тавих ба хүйтэн жин байхгүй  тохиолдолд ус , цасаар жин тавьж болно.

B.   Хавдарыг багасгахаар булгарсан талын гараа зүрхний түвшнээс дээшээ өргөх

C.    Хүйтэн жин хэрэглэх хугацаа 72 цаг байна.

D.   Харандаа, шугам гэх мэтийг булгарсан хуруунд чиг тавьж боогоод хөдөлгөөнгүй байх. Энэ үед жаахан даралттай бооно. Хэт их даралттай байлгаж  болохгүй.

E.    Гараа доошоо байлгаад өвдөх тохиолдолд гурвалжин хэлбэртэй даавууг хэрэглэж, гарыг дээш сойж бооно.

 

Анхаарах зүйл: Булгарсан хурууг  татвал хүндэрдэг учир татаж болохгүй.

 

Арьс шалбарах

Шалтгаан: Ойчиж унах үед, цонхны шилний хэлтэрхий болон хагархай шилнээс, шилэнд зүсэх

Шинж тэмдэг: Шалбарсан үед цус гарна.

 

Анхны тусламж:

A.   Шалбарсан болон бэртсэн хэсгийг усаар угааж цэвэрлэх

B.   Цус ихээр гарч байгаа тохиолдолд шалбарсан хэсгийг чангаар боож цусыг тогтоох

C.    Үүний дараа шалбарсан хэсгийг цэвэрлэж, бинтээр боох

D.   Хэрвээ шалбарсан хэсэгт шилний хэлтэрхий үлдсэн бол авах шаардлагагүйгээр шууд эмнэлэгт очиж үзүүлэх

 

Анхаарах зүйл: Халдвар орох тул шалбарсан хэсгийг долоох шаардлагагүй.

Бичсэн: Bieiin tamir, hugim ZAN | цаг: 09:44 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax